4/23/13

Синуслэг бус хэлхээ

Синуслэг бус гүйдэл ба хүчдэл гэж хугацааны туршид тогтсон үетэйгээр синусын биш хуулиар өөрчлөгдөж байгаа гүйдэл хүчдлийг хэлнэ. Эдгээр нь цахилгаан хэлхээний дараах ажлын горимуудад бий болно.
1.ЦХХ-ний үүсгүүр(гүйдлийн үүсгүүр) синуслэг бус ЦХХ –ийг(синуслэг бус гүйдлийг) үүсгэнэ. Харин эсэргүүцэл, нөлөөмж, багтаамжийн элементүүд нь шугаман байна.
. 2. ЦХХ-ний үүсгүүр(гүйдлийн үүсгүүр) синуслэг ЦХХ –ийг (синуслэг гүйдлийг) үүсгэнэ. Харин эсэргүүцэл, нөлөөмж, багтаамжийн элементүүд нь шугаман бус байна.
3.ЦХХ-ний үүсгүүр(гүйдлийн үүсгүүр) синуслэг бус ЦХХ –ийг (синуслэг бус гүйдлийг) үүсгэнэ. Харин хэлхээний нэг болон хэд хэдэн элемент нь шугаман бус байна.
4.ЦХХ-ний үүсгүүр(гүйдлийн үүсгүүр) синуслэг ЦХХ –ийг (синуслэг гүйдлийг) үүсгэнэ. Харин хэлхээний нэг болон хэд хэдэн элемент нь хугацааны туршид үетэйгээр хувьсаж байна.