Синуслэг бус гүйдэл ба хүчдэл гэж хугацааны туршид тогтсон үетэйгээр синусын биш хуулиар өөрчлөгдөж байгаа гүйдэл хүчдлийг хэлнэ.
Эдгээр нь цахилгаан хэлхээний дараах ажлын горимуудад бий болно.
1.ЦХХ-ний үүсгүүр(гүйдлийн үүсгүүр) синуслэг бус ЦХХ –ийг(синуслэг бус гүйдлийг) үүсгэнэ. Харин эсэргүүцэл, нөлөөмж, багтаамжийн элементүүд нь шугаман байна.
.
2. ЦХХ-ний үүсгүүр(гүйдлийн үүсгүүр) синуслэг ЦХХ –ийг (синуслэг гүйдлийг) үүсгэнэ. Харин эсэргүүцэл, нөлөөмж, багтаамжийн элементүүд нь шугаман бус байна.
3.ЦХХ-ний үүсгүүр(гүйдлийн үүсгүүр) синуслэг бус ЦХХ –ийг (синуслэг бус гүйдлийг) үүсгэнэ. Харин хэлхээний нэг болон хэд хэдэн элемент нь шугаман бус байна.
4.ЦХХ-ний үүсгүүр(гүйдлийн үүсгүүр) синуслэг ЦХХ –ийг (синуслэг гүйдлийг) үүсгэнэ. Харин хэлхээний нэг болон хэд хэдэн элемент нь хугацааны туршид үетэйгээр хувьсаж байна.
4/23/13
3/6/13
1/28/13
Лекц№3
1/21/13
1/16/13
Даалгавар №1
1/13/13
Лекц №2
1/10/13
Лекц №1
Хувьсах гүйдлийн гурван фазын системийг Оросын эрдэмтэн М.О.Доливо-Добровольский 1891 онд бүтээжээ. Гурван фазын хөдөлгүүр, генератор, трансформатор нь бүтэц зохион байгуулалтаар хялбар хийцтэй, ашиглалтын хувьд найдвартай, цахилгаан энергийг ашигтайгаар дамжуулах боломжтой тул өргөн хэрэглэгддэг. Гурван фазын генератораас гарч байгаа гүйдлийг гурван фазын хувьсах гүйдэл гэнэ. Адилхан давтамжтай, фазаараа бие биенээсээ 120°-ын зөрүүтэй гурван синусоид гүйдлийн системийг гурван фазын гүйдлийн систем гэж нэрлэнэ. Нэг фазын хувьсах гүйдлээс гурван фазын хувьсах гүйдлийн давуу тал нь дамжуулагчийн материалыг хэмнэх боломжтой.
1/9/13
ЦТО-2 хичээлээр судлах сэдвүүд
2.Од,гурвалжин холболт
3.Тэг шугамтай,шугамгүй од-од холбогдсон хэлхээ
4.Тэгш хэмтэй хэлхээнд тооцоо хийх
5.Гурвалжин-гурвалжин холбогдсон тэгш хэмтэй,тэгш хэмгүй хэлхээ
6.Тэгш хэмгүй хэлхээнд тооцоо хийх
7.Гурван фазын хэлхээний чадал,түүнийг хэмжих
8.Симметр байгуулагчдын арга
9.Синуслэг бус хэлхээ
10.Синуслэг бус хэлхээг Фурьегийн цуваагаар задлах
11.Синуслэг бус хэлхээнд тооцоо хийх
12.Шугаман бус хэлхээ
13.Тогтмол гүйдлийн шугаман бус хэлхээнд тооцоо хийх
14.Хувьсах гүйдлийн шугаман бус хэлхээнд тооцоо хийх
15.Соронзон хэлхээ
16.Соронзон хэлхээнд тооцоо хийх
Subscribe to:
Posts (Atom)