1/10/13

Лекц №1


Гурван фазын хэлхээ
Хувьсах гүйдлийн гурван фазын системийг Оросын эрдэмтэн М.О.Доливо-Добровольский 1891 онд бүтээжээ. Гурван фазын хөдөлгүүр, генератор, трансформатор нь бүтэц зохион байгуулалтаар хялбар хийцтэй, ашиглалтын хувьд найдвартай, цахилгаан энергийг ашигтайгаар дамжуулах боломжтой тул өргөн хэрэглэгддэг. Гурван фазын генератораас гарч байгаа гүйдлийг гурван фазын хувьсах гүйдэл гэнэ. Адилхан давтамжтай, фазаараа бие биенээсээ 120°-ын зөрүүтэй гурван синусоид гүйдлийн системийг гурван фазын гүйдлийн систем гэж нэрлэнэ. Нэг фазын хувьсах гүйдлээс гурван фазын хувьсах гүйдлийн давуу тал нь дамжуулагчийн материалыг хэмнэх боломжтой.

1 comment: