1/28/13

Лекц№3


Тэг шугамтай, шугамгүй од-од холбогдсон хэлхээ Гурван фазын генератор, ачааллыг одоор холбохын тулд генераторын фазын ороомгийн төгсгөлийг (Х,Ү,Z) О цэгт, ачааллын фазын төгсгөлийн цэгийг О' цэгт холбоно. О, О' цэгийг тэг буюу саармаг цэг гэнэ. Генераторын фазын ороомгийн төгсгөл, ачааллын фазын төгсгөлийг хооронд нь дамжуулагч утсаар холбоно. Энэхүү холболт нь дөрвөн утастай одоор холбосон гурван фазын систем үүсгэнэ. (Зураг 3)

1/16/13

Даалгавар №1


Дараах бодлогыг бодоорой. Цуваа холбогдсон хоёр эсэргүүцэлтэй хэлхээний нийт хүчдэл 24В, гүйдэл 1 А, R1=3 Ом бол эсэргүүцэл тус бүр дээрх хүчдлийн уналтыг ол.

1/13/13

Лекц №2


Од,гурвалжин холболт Тэг шугамтай од холбогдсон гурван фазын хэлхээг авч үзье. (Зураг 1) Зураг 1-д тэгш хэмтэй, идэвхтэй ачаалалтай YYYYcba=== үед А фазын дамжуулагч шугам тасарсан гэж үзье (П-гал хамгаалагч).

1/10/13

Лекц №1


Гурван фазын хэлхээ
Хувьсах гүйдлийн гурван фазын системийг Оросын эрдэмтэн М.О.Доливо-Добровольский 1891 онд бүтээжээ. Гурван фазын хөдөлгүүр, генератор, трансформатор нь бүтэц зохион байгуулалтаар хялбар хийцтэй, ашиглалтын хувьд найдвартай, цахилгаан энергийг ашигтайгаар дамжуулах боломжтой тул өргөн хэрэглэгддэг. Гурван фазын генератораас гарч байгаа гүйдлийг гурван фазын хувьсах гүйдэл гэнэ. Адилхан давтамжтай, фазаараа бие биенээсээ 120°-ын зөрүүтэй гурван синусоид гүйдлийн системийг гурван фазын гүйдлийн систем гэж нэрлэнэ. Нэг фазын хувьсах гүйдлээс гурван фазын хувьсах гүйдлийн давуу тал нь дамжуулагчийн материалыг хэмнэх боломжтой.